Author: admin

  • Гол хүнсний нэрийн бүтээгдэхүүн

    Гол хүнсний нэрийн бүтээгдэхүүн

    АНЭУ, Дубай хотод Huawei компани 2025 оны долдугаар сарын 10-ны өдөр  HUAWEI Pura 80 цувралын шинэ үеийн дээд зэрэглэлийн ухаалаг гар утаснуудаа албан ёсоор танилцууллаа. Шинэлэг функцүүд болон дэвшилтэт технологийг шингээсэн энэхүү цуврал нь гар утасны гэрэл зургийн салбарт шинэ стандарт тогтоож байна.

    Домог болсон дизайн

    HUAWEI Pura 80 Ultra болон HUAWEI Pura 80 Pro загварууд нь гялалзсан улаан өнгөөрөө онцгойрч, нарны туяанд солонгорон гялалзах тансаг хийцтэйгээрээ хэрэглэгчдийн анхаарлыг татаж байна.

    Түүнчлэн, HUAWEI Pura 80 Ultra загварын камерын модуль нь загварын салшгүй хэсэг болсон алтан цагирагаар хүрээлэгдсэн бөгөөд энэ нь урагшлах хөдөлгөөнийг бэлгэдэхийн зэрэгцээ флагман утасны ялгарах онцлог болжээ.

    Hjhajkshawd sakdhawdh askdhawlhdasd asАНЭУ, Дубай хотод Huawei компани 2025 оны долдугаар сарын 10-ны өдөр  HUAWEI Pura 80 цувралын шинэ үеийн дээд зэрэглэлийн ухаалаг гар утаснуудаа албан ёсоор танилцууллаа. Шинэлэг функцүүд болон дэвшилтэт технологийг шингээсэн энэхүү цуврал нь гар утасны гэрэл зургийн салбарт шинэ стандарт тогтоож байна.

    Домог болсон дизайн

    HUAWEI Pura 80 Ultra болон HUAWEI Pura 80 Pro загварууд нь гялалзсан улаан өнгөөрөө онцгойрч, нарны туяанд солонгорон гялалзах тансаг хийцтэйгээрээ хэрэглэгчдийн анхаарлыг татаж байна.

    Түүнчлэн, HUAWEI Pura 80 Ultra загварын камерын модуль нь загварын салшгүй хэсэг болсон алтан цагирагаар хүрээлэгдсэн бөгөөд энэ нь урагшлах хөдөлгөөнийг бэлгэдэхийн зэрэгцээ флагман утасны ялгарах онцлог болжээ.

  • “Ногоон санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх” төслийн 2-р  үе шат эхлүүлээ.

    “Ногоон санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх” төслийн 2-р үе шат эхлүүлээ.

    “НОГООН САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ” ТӨСЛИЙН ХОЁРДУГААР ҮЕ ШАТЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

    Санхүүгийн зохицуулах хороо санхүүгийн зах зээлийн эрсдэлийн удирдлага, тогтвортой байдлыг бэхжүүлэх мөн байгаль орчинд ээлтэй төсөл, хөтөлбөрийг дэмжих замаар тогтвортой, ногоон санхүүгийн тогтолцоог хөгжүүлэх зорилгоор Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК)-тай хамтын ажиллагааны санамж бичгийг өнөөдөр байгууллаа. Уг арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, ОУСК-ийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Маттье Лө Блан болон албаны бусад хүмүүс оролцсон юм. 

    Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц энэ үеэр “Энэхүү санамж бичгийг үзэглэж “Ногоон санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх” төслийн хоёрдугаар үе шатыг албан ёсоор эхлүүлснээр дотоодын компаниудад ногоон бондоос гадна усны экосистем, био олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлт, гол мөрөн, усны ай савыг хамгаалах, нөхөн сэргээх бонд, байгаль орчин болон нийгэмд чиглэсэн тогтвортой хөгжлийн дэмжих бонд мөн тогтвортой хөгжлийн тодорхой зорилтод чиглэсэн хүрэх үр дүн тодорхой бонд, зорилгоо биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд бондын хүүгээ нэмэх, нэмэлт төлбөр өгөх зэргээр санхүүгийн хариуцлага хүлээдэг бонд зэрэг тогтвортой санхүүжилтийн шинэ бүтээгдэхүүнийг нэвтрүүлнэ. Ингэснээр байгаль орчинд ээлтэй санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглаж хөрөнгө оруулалт татах таатай нөхцөлийг бүрдүүлэх, санхүүжилтийн эх үүсвэрийг нь төрөлжүүлэх боломж бүрдэж байна. Тодруулбал, олон улсын стандартад нийцсэн, илүү уян хатан, байгаль орчинд ээлтэй санхүүгийн тогтолцоог хөгжүүлж, манай улсын санхүүгийн салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулах эхлэл тавигдаж байна” гэдгийг онцолсон юм.  Санамж бичгийн хүрээнд хоёр тал Монгол Улсын санхүүгийн салбарт тогтвортой санхүүтэй холбоотой шинэлэг санхүүжилтийн хэрэгслүүдийг нэвтрүүлж хөгжүүлэх, мөн байгаль орчин, нийгэм, засаглалын шаардлагуудыг хэрэгжүүлэх замаар хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх ингэхдээ дотоодын компаниудыг хөх бонд, тогтвортой байдлын бонд, тогтвортой байдалтай холбоотой бонд зэрэг уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн чиглэлээрх санхүүжилтийн шинэлэг хэрэгслүүдийг зах зээлд гаргах, ашиглах үйл ажиллагааг дэмжих ажлыг хэрэгжүүлэх юм. Үүний зэрэгцээ хөрөнгийн зах зээлийн гол оролцогчид болох үнэт цаас гаргагчид, хөрөнгө оруулагчид болон бусад холбогдох талуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, чадавхыг бэхжүүлнэ. Мөн байгаль орчин, нийгэм, засаглалын буюу Тогтвортой байдлын тайлагналын удирдамжийг Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын уур амьсгалын өөрчлөлт болон тогтвортой байдалтай холбоотой тайлагналын шаардлагад нийцүүлж шинэчлэх ажлыг хэрэгжүүлэх юм. 

    Санхүүгийн зохицуулах хороо ногоон, тогтвортой санхүүгийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлд нэлээдгүй ажлыг хэрэгжүүлсэн бөгөөд тухайлбал 2021 онд ОУСК-тай хамтран ногоон бондын журам, бонд гаргах гарын авлагыг боловсруулж улмаар дотоодын болон олон улсын зах зээлд ногоон, нийгмийн бондын арилжаа амжилттай хэрэгжсэнээр манай улсын аж ахуйн нэгжүүд нийт 338 сая ам.долларын хөрөнгө босгож чадсан. Мөн Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудад зориулж Байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ) болон тогтвортой байдлын тайлагналын гарын авлагыг боловсруулсны зэрэгцээ 2023 онд ОУСК-ийн дэмжлэгтэйгээр Тогтвортой банк, санхүүгийн олон улсын сүлжээ (Sustainable Banking and Finance Network, SBFN)-ний гишүүн байгууллагаар элссэнээр тогтвортой санхүүгийн олон улсын хамтын ажиллагаанд Монгол Улсын оролцоог бэхжүүлэх чухал алхам болсон.

  • Монгол банк бодлогын хүүгээ нэмлээ

    Монгол банк бодлогын хүүгээ нэмлээ

    “МОНГОЛ БАНК” БОДЛОГЫН ХҮҮГЭЭ НЭМЛЭЭ

    Монгол банкны Мөнгөний бодлогын хорооны 2025 оны 3 дугаар сарын 6, 7-ны өдрүүдийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд:

    1. Бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж 12 хувьд хүргэх;
    2. Банкнаас иргэдэд шинээр олгох болон нөхцөлийг нь өөрчлөх хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 50 хувьд шинэчлэн тогтоох;
    3. Тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд зээлийн сарын төлбөрөө төлсний дараах зээлдэгчийн үлдэх орлого нь хүн амын амьжиргааны доод түвшнээс доошгүй байхаар тогтоох зэрэг шийдвэрийг тус тус гаргалаа.

    Жилийн инфляц үргэлжлэн нэмэгдэж, 2025 оны 1 дүгээр сард улсын хэмжээнд 9.6 хувь, Улаанбаатар хотод 9.7 хувьтай гарлаа. Цахилгааны үнийн өсөлт, түүний дам нөлөө болон эдийн засгийн идэвхжил, цалингийн өсөлтийг дагасан үйлчилгээ, түрээс, импортын барааны үнийн өсөлт хүлээлтээс өндөр байв. Эрэлтийн болон зардлын шалтгаантай үнийн дарамт хүлээлтээс нэмэгдсэн, нийтийн тээвэр, бусад төрийн зохицуулалттай бараа үйлчилгээний үнэ өсөх зэргээс шалтгаалан инфляцын төсөөлөл өмнөхөөс нэмэгдэж, энэ онд Төв банкны зорилтоос өндөр байхаар байна. Түүнчлэн энэ оноос хэрэгжихээр хүлээгдэж буй томоохон төслүүд дотоод эх үүсвэрээр санхүүжих тохиолдолд төлбөрийн тэнцэл, төгрөгийн ханшид ирэх дарамт нэмэгдэж, инфляцыг эрчимжүүлэх эрсдэлтэй. Эдийн засгийн өсөлт 2024 онд 4.9 хувьтай гарахад дотоод эрэлтийн идэвхжилтэй холбоотой худалдаа, үйлчилгээний салбар, түүнийг дагасан бүтээгдэхүүний цэвэр татварын өсөлт голлон нөлөөлөв. Энэ онд хөдөө аж ахуйн салбар сэргэх, зэсийн баяжмалын олборлолт нэмэгдэж уул уурхайн салбар эрчимжих, төсвийн төлөв суларч, шинэ төслүүдийн бүтээн байгуулалтууд эхлэх зэрэг нь эдийн засгийн өсөлтийг тэтгэх хүлээлттэй байна.

    Гадаад орчны хувьд геополитикийн нөхцөл байдал, АНУ-ын худалдаа, татварын бодлоготой холбоотойгоор тодорхой бус байдал нэмэгдэж, гадаад эрэлт саарах, гадаад суурь хүү харьцангуй алгуур буурах хүлээлттэй боллоо. Түүнчлэн гангийн эрэлтийн талаарх хүлээлтээс шалтгаалан манай экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрс, төмрийн хүдрийн үнэ хүлээлтээс муудаж болзошгүй байна.

    Өрхийн цалин, орлогын өсөлтийг дагаад банкны салбарын хэрэглээний зээлийн өсөлт нэмэгдлээ. Энэ нь нэг талаас хэрэглээний импорт болон дотоод эрэлтийг өдөөж, нөгөө талаас өрхийн санхүүгийн эмзэг байдлыг нэмэгдүүлэх, цаашлаад санхүүгийн салбарын тогтвортой байдалд эрсдэл хуримтлуулахаар байна.

    Энэ удаагийн мөнгөний болон макро зохистой бодлогын багц шийдвэр нь инфляцын хүлээлт эрчимжих, хоёр дахь үеийн нөлөө үргэлжлэн нэмэгдэх эрсдэлээс сэргийлэх, инфляцыг 2027 оноос +/-2 нэгж хувийн интервалд 5 хувьд тогтворжуулах Төв банкны зорилттой нийцтэй бөгөөд дунд хугацаанд макро эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг дэмжихэд чиглэж байна.