“Арвижих капитал” ХХК нь 2014-03-12 өдөр 1 хувь нийлүүлэгчтэйгээр 100 хувь хувийн өмчид тулгуурласан 870 000 000 /Найман зуун далан сая/ төгрөгийн дүрмийн сантайгаар банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зорилготойгоор үүсгэн байгууллагдсан. Энэхүү хугацаанд бид үргэлж үр ашиг бүхий хөгжих чадвартай ажиллаж ирсэн.
2016 онд Арвижих капитал ББСБ нь үйл ажиллагаа өргөжүүлэн “UB exchange” валют арилжааны салбараа нээн одоог хүртэл амжилттай ажиллаж байна.
Манай компани үүсгэн байгууллагадсан цагаасаа хойш МУ-ын банк санхүүгийн зах зээлд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах, ОУ-ын стандартад хүрэх, жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг бодитоор дэмжих бодлогыг баримтлан ажиллаж байна.
Бид одоогын байдлаар өөрийн хөрөнгийн 98%-ийг зах зээлд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготойгоор гаргаад байна.
Бид үйл ажиллагаа өргөжүүлэн 2027 онд Шинэ салбараа нээнэ гэсэн зорилго тавин ажиллаж байна.
Монгол улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулж, өндөр үр ашиг бүхий хөгжих чадвартай салбартаа тэргүүлэгч компани болох
Тогтвортой харилцаа, Тасралтгүй хөгжил, Тогтмол өгөөж